Journal/Мэдээ/ipo-pipeline-2026
Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 95.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРАВ.

2026 оны эхний улиралд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 95.5 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд урсгал дансны ашиг 412.5 сая ам.долларт хүрч өмнөх оноос огцом сайжирчээ.

TATenger Academy May 22, 20259 мин унших4 views
МОНГОЛ УЛСЫН ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 95.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРАВ.

2026 оны эхний улиралд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 95.5 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд урсгал дансны ашиг 412.5 сая ам.долларт хүрч өмнөх оноос огцом сайжирчээ.

Энэхүү өсөлт нь худалдааны ашиг 2.1 тэрбум ам.доллароор буюу 9.3 дахин нэмэгдсэнтэй шууд холбоотой. Гэвч гадаадын шууд хөрөнгө оруулагчдын ашгийн шилжүүлэг 51.4 дахин өссөний улмаас анхдагч орлогын данс 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь макро түвшинд анхаарал татах үзүүлэлт юм.

Түүнчлэн, аялал болон бусад үйлчилгээний зардал нэмэгдсэнээр үйлчилгээний дансны алдагдал 26.7 хувиар тэлж, 1.0 тэрбум ам.долларт хүрчээ.

Санхүүгийн дансны хувьд шууд хөрөнгө оруулалт 2.4 дахин нэмэгдсэн ч бусад хөрөнгө оруулалтын гадагшлах урсгал огцом өссөнөөр нийт 85.8 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.

#IPO#Pipeline#MSE#Economy
TA

Tenger Academy

Мэдээлэл судалгааны газар

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.