Journal/Мэдээ/macro-2026-q1
Мэдээ

ИРГЭН БҮРИЙН ХУРИМТЛАЛЫН ДАНС ӨСӨЖ 306.1 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

Монгол Улсын иргэн бүрийн нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг боллоо.

ТШТэнгэр ШинжээApr 2, 20267 мин унших17 views
ИРГЭН БҮРИЙН ХУРИМТЛАЛЫН ДАНС ӨСӨЖ 306.1 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

Чингис хаан үндэсний баялгийн сангийн харъяа Хуримтлалын сан нь уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос сүүлийн нэг жилд 507.1 тэрбум, хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөг тус тус олсон байна.

Үүнийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэснээр нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг боллоо.

Тус хуримтлалын сан нь байгалийн баялгийн үр өгөөжийг урт хугацаанд өсгөн иргэн бүрт хүргэх зорилготой, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангахад чиглэсэн тусгай хөрөнгө оруулалтын сан юм. 

🌍Эх сурвалж: Үндэсний баялгийн сан

#Macro#Q1#Inflation#Эдийн засаг
ТШ

Тэнгэр Шинжээ

Editorial team

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.